
Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 19.00 цагт Хошин урлаг, нийтийн болон рок, поп дуучдын хамтарсан тоглолт болно. Тоглолтод Монгол улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Г.Батбаяр, С.Батсүх, С.Жавхлан, Д.Жаргалсайхан нар, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг, Л.Банзрагч, Д.Бурмаа, Д.Намсрайноров, Д.Ширмэнтуяа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, О.Анхбаяр, Б.Халиун нар, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, “Шуранхай” хамтлаг, дуучин Ц.Мөнхбат, “Шинэ үе продакшн”, “Маск продакшн”, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын оркестр, найрал дуу, шог зохиолч И.Цэрэнжамц нар оролцон ая дуугаа өргөх нь ээ.
А.Зул