М.Фелпсийн шинэ бүсгүй реалити шоуны од

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

М.Фелпсийн шинэ бүсгүй реалити шоуны од

Олимпын хошой аварга усан спортын тамирчин  Майкл Фелпс реалити шоуны од Бритни Гастино гэгч бүсгүйтэй үерхэж эхэлжээ.

Түүнийг  хоёр жилийн өмнө Талархлын баярын өдрөөр гэртээ коктейль зөөгч бүсгүй авчирч танилцуулсан тухай хэвлэлээр шуугиж байсан билээ.

Харин энэ удаа 14 алтан медалын эзэн маань  шинэ найз бүсгүйгээ ээжтэйгээ хэрхэн танилцуулах нь олны сонирхлыг татаж байгаа юм.

Хүмүүсийн ярьж буйгаар Фелпсийн шинэ найз бүсгүй нь  Америкийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин асан Марк Гастиногийн охин гэнэ.

Тэднийг  сайхан хос болно гэж ойр дотныхон нь үзэж байгаа бөгөөд тэднийг холбож байдаг зүйл нь спорт аж.

Н. Соло

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж