Ягаан очир алмаз дээд үнэ хүрэв | News.MN

Ягаан очир алмаз дээд үнэ хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Ягаан очир алмаз дээд үнэ хүрэв

Ховор ягаан очир алмаз Женева хотноо болсон Sotheby’s дуудлага худалдаан дээр энэ мягмар гаригт үнийн дээд амжилт тогтоосон байна. Associated Press мэдээлснээр 24,78 каратын үнэт чулуу 46,16 сая ам.доллараар худалдагдсан нь өмнөх дээд амжилтаас бараг хоёр дахин илүү байжээ.

Худалдан авагч нь Лондоны гоёл чимэглэлийн нэртэй мастер Лоуренс Графф байв. Тэрээр өөрийн нэрийг уг чулуунд өгч “Ягаан Графф” гэж нэрлэжээ. “Энэ бол миний үзсэнээс хамгийн гайхалтай очир алмаз, түүнийг худалдан авсандаа би их баяртай байна” гэж Графф хэлжээ.

Өмнө нь хамгийн үнэтэй очир алмаз нь 35,56 каратын Wittelsbach-Graff байсан ба түүнийг 2008 онд мөн л тэр Графф 24,3 сая доллараар худалдан авч байжээ.

Энэ дуудлага худал­даагаар нийт­дээ 105,1 сая долларын үнэт чулууг худалдсан бө­гөөд энэ нь дуудлага ху­дал­дааны бас нэг дээд амжилт болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж