Б.Энххуягийг яллагдагчаар татлаа | News.MN

Б.Энххуягийг яллагдагчаар татлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Б.Энххуягийг яллагдагчаар татлаа

Монголбанкны  дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг яллагдагчаар татлаа

“Анод” банкны  гүйцэтгэх  захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа нарт холбогдох Эрүүгийн хуулийн 148.4, 156.3-аар зүйлчилсэн хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж дуусч нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Уг хэрэгт   төв банкны дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг яллагдагчаар татсан байна. Өмнө нь СЗХ-ны дарга Д.Баярсайханыг сэжигтнээр татан шалгаж байсан тухай өмнө бид мэдээлж байсан билээ. Мөн Монголбанкны  дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад онц  их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж. “ Анод” банкны эрх бүхий албан тушаалтнуудыг  найдваргүй зээл олгосон, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан, тайлан балансаа алдагдалгүй гаргахын тулд  авлига өгсөн байж болзошгүй  хэмээн сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм. Энэ хэрэгт Монголбанкны өөр албан тушаалтнууд ч холбогдож магадгүй байна. эх сурвалжуудын мэдэгдэж байгаагаар ингэх бүрэн үндэслэл бий гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж