Их Британийн жижиглэнгийн худалдаа өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Их Британийн жижиглэнгийн худалдаа өсчээ

Аравдугаар сард Их Британийн жижиглэнгийн худалдаа сүүлийн хоёр сарын турш унасны дараа өссөн байна. Борлуулалтын хэмжээ есдүгээр сарынхтай харьцуулахад 0,5 хувиар өссөн байгааг тус улсын Үндэсний статистикийн газар мэдэгдсэн байна. Энэ нь шинжээчдийн тооцоолж байснаас хамаагүй их хэмжээ байгаа ажээ.

Шатахууны борлуулалтыг тооцохгүйгээр өнгөрсөн сард бусад бүтээгдэхүүний борлуулалт 0,3 хувиар өссөн байдалтай байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жижиглэнгийн нийт худалдаа 0,1 хувиар буурсан байгаа аж.
Хүнсний үнэ тухайн улиарлд өмнөх сарынхаас 0,1 хувиар, шатахууны үнэ 2,5 хувиар өссөн байгаа бол хувцас болон гутлын худалдаа 0,6 хувиар нэмэгдсэн байна. Харин гэр ахуйн барааны худалдаа буурчээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж