Афганистанд Британийн цэрэг алагдав

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Афганистанд Британийн цэрэг алагдав

Британийн цэрэг Афганистанд амь үрэгдлээ гэж лхагва гаригт Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Ирландын хамгаалалтын нэгдүгээр батальонаас “Nahr-e Saraj” буюу хойд хэсгийн хүчинтэй нэгдэж Хэлманд мужийн “Nahr-e Saraj” орчимд эргүүл хийж явах үеэр Британийн цэрэг отолтод орж бууны суманд өртөн амиа алджээ.

Галын шугаман дээр аюулд өртөхөөсөө өмнө тэрээр нутгийн иргэдийг хамгаалах Афганы үндэсний армийг сургаж, бэлтгэх маш чухал ажлыг ахалж явсан гэж Хэлмандын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч дэслэгч Дэвид Истман хэлсэн байна.

2001 оны аравдугаар сарын 7-оос хойш нийтдээ Британийн 344 цэрэг Афганистанд амиа алдсан байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж