“Nissan Motor” компани БНХАУ-ыг 2011 онд автомашины зах зээлд давамгайлах болно гэж мэдэгджээ. Иенийн ханш сэргэж буйгаас Японы хөрөнгийн зах зээл доройтож буй нь Японы компаниудын өрсөлдөх чадварт муугаар нөлөөлнө гэж “Nissan” хэлж байна. Тус компанийн хувьд Францын “Renault” компанийн 43 хувийг эзэмшдэг ба дэлхий нийтийг хамарсан хямралаас хамгийн хурдацтай гарсан компаниудын нэг юм. Хэдийгээр БНХАУ-ын эдийн засаг 2011 онд хурдацтай өссөн хэвээр байх ч иенийн ханш хүчтэй байгаа нь экспортод муугаар нөлөөлөх юм. Нэг евро 168 иентэй тэнцэж байх үед Европын зах зээлээс хамгийн их ашиг олж байсан “X-Trail” загварын машин одоо хамгийн бага борлуулалттай байгаа юм. Компанийн хувьд нэг евро 130 иентэй тэнцэж байгаа тохиолдолд ашиг сайтай ажиллана гэж тооцоолж байгаа юм. Одоогийн байдлаар ханшийн харьцаа 113 иен байгаа билээ. “Nissan” АНУ-д хөнгөн тэргийн үйлдвэрлэлтээ 2011 оноос эхлэх гэж байгаа нь ирэх оны орлогын гол эх үүсвэр болно гэж тоооцоолж байгаа аж.
Э.Очирт