Мадагаскарт цэргийн эргэлт гарав

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Мадагаскарт цэргийн эргэлт гарав

Андри Ражуелина. Фото ©AFP

Мадагаскарт хурандаа Чарльз Андрианасоавина (Charles Andrianasoavina) оролцсон цэргийн эргэлт гарсан тухай Agence France-Presse мэдээлж байна.

Одоо засгийн эрх ерөнхийлөгч Андри Ражуелинад биш, түүнд болон өндөр тушаалын офицерүүдэд ирсэн гэж Андрианасоавина зарлажээ. Ражуелина хаа байгаа нь тодорхойгүй.

Цэргийн эргэлт Мадагаскарын Үндсэн хуулийн өөрчлөлтийн  талаар бүх нийтийн санал асуулга явагдаж байсан өдөр хийгдсэн байна. Санал асуулгаар Ражуелина засгийн эрхэнд хугацаагүй үлдэх эрхийг авах ёстой байсан гэнэ. Цэргийн эргэлтийн тухай мэдээлэл хийгдээгүй учир олон хүн түүнийг мэдэлгүй саналаа өгсөөр байлаа.
Эргэлт гаргагчид төрийн бүх аппаратын ажиллагааг сэргээж байна гээд олныг амар тайван байхыг уриалжээ. Улс орныг үндэсний хороо удирдах бөгөөд улс төрийн бүх хоригдлуудыг суллана гэж Андрианасоавина мэдэгджээ.

Ерөнхийлөгч Андри Ражуелина өнгөрсөн жилд цэргийнхний тусламжтайгаар төрийн эргэлт хийж байж засаг авсан байлаа. Түүнийг Чарльз Андрианасоавина ч дэмжиж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж