Завхан аймагт оюуны их спортыг хөгжүүлэх зорилгоор хүүхэд бүрт шатрыг зааж сургах бодлого баримталж байгаа бөгөөд энэхүү бодлогын хүрээнд аймгийн боловсрол соёлын газрын 2010 оны 27 дугаар тушаал гарсан билээ. Энэ хүрээнд орон нутагт хэрхэн хэрэгжиж буй талаар аймгийн засаг даргын тамгын газраас ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд ирсэн байна. Шатрын клубын хувьд сум бүрт клубын үйл ажиллагаа нь эхэлсэн бөгөөд аймгийн хэмжээнд 4000 гаруй хүүхэд шатрын клубын сургалтанд хамрагдаад байгаа аж.
С.Отгонням