Сум тус бүр 40-өөс дээш морин хуурч бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Сум тус бүр 40-өөс дээш морин хуурч бэлтгэнэ

Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас уламжлалт түүх соёлоо дээдлэж, аймгийн хэмжээнд морин хуур хөгжмийг дэлгэрүүлэх бодлого барьж ажиллаж байгаа билээ. 2011 онд аймаг сурталчлах гурав хоногийг Улаанбаатар хотод хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр 999 морин хуурчийг Сүхбаатарын талбайд тоглуулахаар томоохон зорилт тавин ажиллаж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд сум бүр 40-өөс доошгүй морин хуурч бэлтгэх үүрэг даалгавар өгөн ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын явц ямар төвшинд байгаа, морин хуурын тоо, хүүхдийн тоо, сум орон нутгийн удирдлагууд болон хариуцсан хөгжмийн багш нар хэрхэн ажиллаж байгаа зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөхөөр сумдад ажлын хэсгийнхэн ажиллажээ.

Морин хуурын хувьд аймгийн хэмжээнд 600 гаруй хүүхэд анхан болон дунд, дээд шатны сургалтуудад хамрагдаж байгаа бөгөөд хүүхдийн тоо нь гүйцээгүй байгаа сумдад хүүхдээ гүйцээж сургалтаа эрчимжүүлэн ажиллахыг даалгав.

н.Отгонням

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж