
Леброны хувьд Охайо мужийн Акрон хотоос гаралтай бөгөөд үндэстний том баярт зориулж, Талархлын баярын 700 зоогийг гэр бүлийнхэн, найз нөхөд, хотынхоо иргэдэд зориулж, төрөлх хот руугаа илгээх гэнэ. Жеймс өөрийн биеэр тэнд очиж чадахгүй, учир нь багийнх нь тоглолттой давхцаж байгаа аж. Түүний бэлэг буюу оройн хоолонд тус баярын гол зоог болох цацагт хяруул, амталсан төмс, төрөл бүрийн ногоо, амттан тэргүүтэн багтана гэнэ.
“Хаан” Жеймсийн хэлснээр энэ нь түүний багын мөрөөдөл гэнэ. Тэрбээр “Би бага байхдаа, хэрэв би амжилтанд хүрч, хангалттай чинээлэг нэгэн болвол нийгэмдээ сайн үйлс бүтээх болно гэж боддог байсан. Тиймээс одоо цаг нь ирсэн, би иймэрхүү зүйлсийг хийсээр байх болно” гэжээ.
Акрон руу бэлэг илгээсэн ч тэр Майамид баяраа тэмдэглэнэ. Багийн анд Двейн Уейд тургүүтэй багийнхантайгаа мөн багийн удирдлагуудтай хамтран Майами хотын амьдралын боломж тааруу өрхүүдэд баярын бэлэг барихаар төлөвлөж байгаа аж. Харин өнгөрсөн жилийн хувьд тэр өөрийн сангийнхны хамт Кливлэнд хотод мөн л иймэрхүү үйл ажиллагааг зохион байгуулж байсан юм.