Амь үрэгдсэн эмэгтэйн нэрээр залилан хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Амь үрэгдсэн эмэгтэйн нэрээр залилан хийжээ

БНСУ-ын Чоннам,Нажу хотод бусдын гарт амь үрэгдсэн  26 настай Б.Ганцэцэгийн гэр бүлийнхний нэрийг барьсан үл таних 25-30 орчин насны эрэгтэй эмэгтэй хоёр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн  байруудаар явж хандив  цуглуулж явна гэсэн мэдээллийг хохирогч агсаны ээж  өглөө.  Өмнө нь тэдний гэр бүлийнхэнийг  Солонгос улс руу зорчиход тусламж үзүүлээч гэсэн хүсэлтийг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос уламжилж хандивын данс нээсэн юм.Харин үл танин этгээдүүд эл мэдээллээр далим хийж залилан хийж яваа бололтой. Хохирогч агсаны  амь насыг бүрэлгэсэн  Өмнөд Солонгос улсын иргэн 34 настай Янгийн гэм бурууг  шүүх  энэ сарын 15-ны өдөр хэлэлцэхээр товлосон ч ирэх арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшилсон юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж