Ө.Хэрлэнчимэгийн хэрэгт алгуур хандаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийн хэрэгт алгуур хандаж байна

Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө 15 настай Б-ийн амь насыг санаатай хохироосон хэрэг  гарсан билээ. Уг хэрэгт  Ө.Хэрлэнчимэг, Ж.Оч-Бадрах нарын найман хүнийг сэжигтнээр татсан юм. Өнгөрсөн хугацаанд уг хэргийн шүүх хурал зургаан удаа хойшилсны эцэст анхан шатны шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрөгч  сарын 27-нд болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм. Шүүх хурал болсны  дараа хуралдааны  нарийн бичиг протоколыг гурав хоногийн дотор гаргаж, долоо хоногийн дотор шүүх хуралдаанд холбогдогч бүх хүнд уншуулах ёстой байдаг аж. Гэтэл даруй гурван долоо хоног өнгөрчихөөд  байхад  шүүх хурлын протокол  бэлэн болоогүй байгаа талаар талийгаач охины аав Ц.Гончиг хэллээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж