Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Далайг яриулна

2015 он гэхэд хар салхи, цунами, шуурга зэрэг аюулын дохиог далайгаас илгээдэг болох гэнэ. Ингэснээр байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хохирол багатай давах боломжтой болох юм. Норвегийн далай судлаачид ийм төсөл дэвшүүлснийг Засгийн газар нь хүлээн авчээ.

Тэд далайд дохиоллын систем суулгах ажилд 15 тэрбум гаруй доллар зарцуулах аж. “Их мөнгө зарцуулах ч хэдэн жилийн дараа учирч болох аюулыг зайлуулж байгаа учраас энэ бол тун чухал ажил. Мөн дэлхийн дулаарлаас шалтгаалж далайн ус улам давслаг, хүчил ихтэй болж байна.

Тиймээс энэхүү дохиоллын системээр дамжуулан далайн усны бүтцийг хянаж, хүчиллэг байдлыг нь бууруулах зорилготой” хэмээн далай судлаач Жэйс Азубэл ярьжээ. Энэхүү төсөлд АНУ, ХБНГУ, Норвеги, Япон зэрэг 21 орны далай судлалын 38 хүрээлэн оролцож буй.

Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж