Хулгана гэрэл үнэртэх чадвартай

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Хулгана гэрэл үнэртэх чадвартай

Үнэр тархинд хамгийн хүчтэй нөлөөлдөг. Тэгвэл Харвардын их сургуулийн эрдэмтэд тархи үнэрийг яаж мэдэрдэг, хэрхэн дамжуулдаг болохыг нарийн судалсан байна. Тэд туршилтаа хулгана дээр хийжээ. Хачирхалтай нь туршилтын үеэр хулганууд гэрлийн туяаг харахад, тархины үнэрийг хариуцдаг хэсэг ажиллаж байж.

Эрдэмтэд үүнийг тархины нейрон эсүүд гэрлийг үнэртэй адил хүлээж авдагтай холбон тайлбарлаж байгаа юм. Тэд мөн толбо төдий бүдэг, хурц гээд янз бүрийн гэрлийг хулганад харуулсан байна. Тэгэхэд гэрлийн их багаас үл шалтгаалан, хулганы тархины хамрын хөндийг хариуцдаг хэсэг ажиллаж, үнэрийн дохио өгч байжээ.

Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж