Дотоод хэргийн сайд Маицерийн хэлснээр террорист үйл ажиллагааны талаар нэр нь үл мэдэгдэх улсаас урьдчилан мэдээлэл өгсөн гэжээ.
Харин Герман улсад Исламын хэт даврагсдын бүлэг урт хугацаанд нарийн төлөвлөсөн халдлагыг үйлдэж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм байна.
Сайдын хэлснээр халдлагын дохио илэртэл нэмэлт хүчийг буулгахгүй. Ингэж анхааралдаа авах хэд хэдэн үндэслэл байна, энэ бол дэмий хэнээрхэл биш гэжээ.
Түүнчлэн ноён Маицер хэлэхдээ Герман улсын нийгмийн амьдрал, либерал соёлд халдах гэсэн олон улсын хорлон сүйтгэх үйл ажиллагааг хэзээ ч өөгшүүлэхгүй гэсэн байна.
Афганистанд 5000 орчим Герман цэрэг алба хааж байгаа ч Муслимын цэргийн халдлагат огт өртөж байгаагүй ажээ.