
Алдарт “Pussycat Dolls” хамтлагийн дуучин Nicole Scherzinger удахгүй гэрлэх тухайгаа зарлажээ. Тэрбээр найз залуу Lewis Hamilton-ыг энэ дэлхийн хамгийн дур булаам найз залуу гэж нэрлээд “Бид удахгүй гэрлэнэ. Би түүний эхнэр болно гэдэгтээ отгхон ч эргэлзэхгүй байна. Би өөрийгөө үнэхээр азтай бүсгүй гэж боддог. Тэр намайг яг л дотор минь орсон юм шиг мэдэрдэг. Бид хүүхэдтэй болохоосоо өмнө гэрлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тиймээс бидний гэрлэлтийн мэдээ удахгүй та бүхний сонорт хүрэх болно. Бид хүүхдийн тухай маш их ярьдаг. Өөрсдийгөө тун сайн аав, ээж болно гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн ярьжээ.
Н.Наран