
11 настай хүүг сүрдүүлэн дээрэмджээ: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны “Яргайтын 17-244б тоотод үл таних хүн орж ирэн хүүхдийг маань айлган сүрдүүлж дээрэмдсэн байна” гэсэн мэдээлэл 17 цагийн үед иржээ. Мэдээллийн дагуу 233-р чиглэлийн офицер Г.Билгүүдэй, цагдаа Л.Төгсжаргал нар авч очиж шалгахад уг тоотод суух 11 настай эрэгтэй М-ийг гэртээ байхад нь хамар хашаанд нь оршин суух 20 настай Р сүрдүүлсэн дээрэмдсэн болохыг тогтоожээ. Тэрээр согтуурсан үедээ хүүг айлган сүрдүүлж, гэрт байсан хар өнгийн Notebook, дөрвөн ширхэг гар утас, гурван ширхэг бугуйн цаг, дөрвөн ширхэг Flash, МР тоглуулагч зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч зугтаасныг илрүүлсэн байна. Хэргийг Чингэлт эй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Хулгайчийг үйлдэл дээр нь барьжээ: Баянгол дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр болох “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун талын 66 байрны гадаа машин тоноод байна” гэсэн мэдээлэл 03:15 цагт иржээ. НХЭГ-ын 349-р чиглэлийн эргүүлийн офицер Б.Жадамба, цагдаа Ц.Мөнхбаяр нар очиж шалгасан байна. Тэднийг очиход Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Рашаантын … тоотод суух 25настай, эрэгтэй Н нь Hyundai Akcent /16-06 УБН/ загварын машины зүүн талын хойд дугуйг тайлж аван өөрийн эзэмшлийн Huyndai Ackent /40-26 УБП/ машиндаа хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
П.Наран