Нью Йоркоос 20 удаа сонгогдсон конгрессын гишүүн Чарльз Рэнжилийг Танхимын ёсзүйн хорооноос хувийн санхүүгийн болон санг арвижуулах ажилд харшлах зүйл хийсэн гэж буруутгажээ.
Энэхүү ёсзүйн зөрчил гаргаснаас үүдэн 80 настай ахмад улс төрчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Мягмар гаригийн Танхимын ёсзүйн хороо дээрх хэргийг шүүж дээрх шийдвэрийг гаргасан байна.
Гэхдээ ноён Рэнжил дээрх шийдвэрийг үгүйсгэсэн байна. Түүний мэдэгдэлд “Үүрэгт ажлаас минь салгах гэсэн ёсзүйн хорооны шийдийг хэн ер нь тайвнаар хүлээж авах юм бэ? Надад илүү шударга хандаасай гэж хүсэж байна, миний бие бүхэл бүтэн амьдралынхаа 40 жилийг Конгрессын албанд зүтгэхэд зориулсан” гэжээ.
Ийнхүү нүүр түлсэн ёсзүйн шалгалтыг эс тооцвол энэ сарын эхээр болсон дунд хугацааны сонгуульд Рэнжил 21 дэх удаагаа ялалт байгуулаад байсан юм.