Өнгөрсөн зуны ер бусын халуун ба түймрийн утаа тортог Орост ямар үнэтэй туссан нь тодорхой болов. Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны илтгэлд энэ талаар өгүүлсэн байна. Долоо, наймдугаар сарын байгалийн гамшгийн үеэр амь үрэгдэгсдийн тоо өмнөх оных нь мөн үеэс 55,8 мянган хүнээр их болжээ. Нийтдээ 2010 оны 1-8 дугаар саруудын хооронд Орост 1,38 сая үхэл бүртгэгдэн нь 37,7 мянгаар өмнөх жилийнхээс их байна. Үхлийн нэмэлт шалтгаануудад цусны эргэлтийн, хоол боловсруулах эрхтний болон хорт хавдар зэрэг өвчин нэрлэгдсэн байв. Мөн үхлийн тоо өссөнд ГИХ халуун нэмэр хэвийн дундаж хэмжээг 193 мянган хүнээр нэмэгдүүлжээ. Шилжин ирэгсэдийн өсөлт энэ гарзын 55,9 хувийг л нөхөж чадсан байна