Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Амиараа дэнчин тавив

Цахилгаан сандал дээр амиа дэнсэлсэн Оросын зураач Олег Мавроматти “өөрийн/харийн” гэсэн санал асуулгаар үхэх аюултай байлаа. Тэрээр долоо хоногийн турш цахилгаан сандал дээр амиа дэнслэн асуулга явуулахад интернэт хэрэглэгчид түүний амьд байг гээд өөрийн гэсэн саналыг нь илүү өгсөн байв. Хэрэв харийн гэсэн санал илүү ирсэн бол цахилгаан сандлын гүйдэл залгагдан тэрээр үхэх ёстой байжээ.

Шашны сөргөлдөөн гаргах гэсэн ял сонссон тэрээр Оросоос Болгарт гарч амьдарч байжээ. Мөн тэрээр уран сайхны үйлдэлд нь эрүү үүсгэдэг Оросын хуулийн эсрэг энэ ажиллагааг явуулсан гэж мэдэгдлээ. Саяхан оросууд түүнд шинэ паспорт өгөхөөс татгалзсан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж