Цалгар, назгай байдал үхэл дагуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Цалгар, назгай байдал үхэл дагуулна

Энэтхэгт байшин нураад 60, Хятадад байшин шатаад  50 гаруй хүн тус тус амиа алдлаа

Азийн хоёр оронд зуу гаруй хүний амийг авсан эмгэнэлт хэрэг гарлаа. Энэтхэгийн Нью-Дели хотноо таван давхар орон сууц нурж жараад хүн дарагдлаа. Хятадын Шанхай хотноо 28 давхар орон сууц шатан 50 гаруй хүн үрэгджээ. Эхний тохиолдлын буруутнаар үер ба барилыг барихад гаргасан цалгар назгай байдал тодорч байна. Хоёр дахь эмгэнэлийн шалтгаан нь засварын ажлын үед гаргасан бас цалгар назгай, хайхрамгүй байдал болж байна.

 Нью-Дели хотын нурсан байрны амиа алдагсад 65 хүн болсон гэж Associated Press мэдээлэв. Ядуусын хорооллын таван давхар байр даваа гаригийн орой нурсан ба тэр хавийн хүмүүсийн яриагаар “дэлбэрэлт” шиг чанга дууг сонсоод байрнаасаа гүйн гарцгаатал таван давхар байшин өрсөн хөзөр шиг навс нурсан байлаа. Тэд шууд л “бетон, тоосго, металл тулгуурын овоорсон ууланд” гүйн очиж гараараа нурангийг ухан зайлуулж эхэлсэн гэж 25 настай Дил Наваз Ахмед ярьж байна. “Бид таван хүнийг нурангиас ухан гаргасан бас цогцос  ч гаргасан” гэж тэр хэлэв.

Мэргэжлийн тусламж шууд ирж чадаагүй гэнэ. Галын, аврагчдын ба түргэн тусламжийн машинууд Энэтхэгийн нийслэлийн ядуусын хорооллын давчуу замаар багтаж очих аргагүй байв. Тиймээс эмгэнэлт хэргийн дараах эхний цагуудад хүмүүс нүцгэн гараараа нурангийг ухан зөөж байв. Зарим айлаас лантуу олдон тэд биеийн хүчээр бетонон тавцанг буталж байлаа. Аврагчид ослын газар ирсний дараа давцангуудыг цахилгаан алхаар хэсэгчилж, нуранги доороос хохирогчдыг эрэх сургуультай нохдын тусламжтайгаар хүмүүсийг нуранги доороос хайж эхэлсэн байв.

Хамгийн сүүлийн мэдээгээр амь гарсан 80 гаруй хүнийг олоод эмнэлэгт хүргэжээ. Гол төлөв ажил хайн шилжин ирсэн 200 орчим хүн тэнд амьдарч байсан ба бас хэд хэдэн жижиг үйлдвэрлэлийн газрууд байранд байсан гэнэ.

Байр нурсан шалтгааныг албан тушаалтнууд яг тодорхойлон хэлж чадахгүй байна. Нэг таамгаар 15 жилийн өмнө босгосон байрыг барихдаа алдаатай босгосон байж таарав. Бусад нь ярих нь борооны улирлын хур тундас  байрны суурийг эвдэлсэн байж болох юм. Хоёр сарын өмнө тэр хавьд байдаг  Ямуна гол эргээсээ халин нурсан байшинтай дүүргийг усанд авахуулсан байжээ. Мөн байрны эзэн дур мэдэн дээр нь давхар нэмсэн учир уг байр ачааллыг даагаагүй гэж нэр албан тушаалтан  хэлэв.

Цагдаагийн төлөөлөгч хэлснээр хууль хяналтынхан байр нурсны дараа алга болсон байрны эзэн Амрит Сингхийг хайж байгаа ажээ. Нурсан байртай адилхан хөрш байшингуудын хүмүүсийг одоо нүүлгээд байгаа гэнэ. Хотын эрх баригчид болсон хэргийг “байж боломгүй” гэж нэрлээд Нью-Дели хотноо ядуусын хорооллыг барьж буй барилгачдыг цалгар назгай байдлаар ажилдаа ханддаг гэж буруутгав. Барилга  босголтын журмыг чангална гэж тэд амлаад байна.

Аврагчид Нью-Дели хотын эмгэнэлийн нурангийг ухаж байх үеэр Хятадын Шанхай хотод шатаж байсан 28 давхар байранд гарсан гал түймрийг унтрааж байлаа.

Багш нарт зориулсан  тэр байрны нүүрэн талд нь засвар хийгдэж байжээ. Шанхай хотын цагдаагийн орлогч дарга хэвлэлийн бага хурал дээр ярихдаа “ гал хууль бусаар гагнуур хийж байсан арван давхраас эхлэн гарсан” гэлээ. «Оч байрыг хаасан байсан нейлон торонд эхлэн унаад тэр шатан засварын модон шатнуудаар дамжин бүх байшингаар хурдан тархсан” гэж тэр хэлснийг Reuters дамжуулжээ. Оршин суугчдын зарим нь засварын шатаар, нөгөө хэсэг нь шатаж байгаа байрны шатаар буун шатаж байгаа байрнаас гарч амжсан байв. Гэхдээ олон хүн галд түгжигдсэн байжээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр галд 53 хүн амиа алдаж 70 орчим хүн түлэгдэл авсан байна. Галтай зуу гаруй гал сөнөөгчдийн баг тэмцсэн ба энд нисдэг тэргийг ч ашиглажээ. Галыг хэдэн цагийн дараа унтрааж чадсан юм.

Цагдаагийн төлөөлөгчийн хэлснээр урьдчилсан мөрдөн байцаалтын явцад засвар хийж байсан ажилчидад лиценз байсангүй. Найман хүнийг ажилдаа назгай хандсан гэж сэжиглэж байгаа ба  одоо дөрвөн хүнийг саатуулаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж