Могадишт мөргөлдөөн болж, 20 хүн алагджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Могадишт мөргөлдөөн болж, 20 хүн алагджээ

Сомалийн исламын радикал зэвсэг дайчид Аль Шараб болон Сомалид энхийг
сахиулах Африк дундын зэвсэгт хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн болж, 20
гаруй хүн алагдаж, 40-өөд хүн шархадсан тухай мэдээ орон нутгийн
хэвлэлд нийтлэгдсэн байна.

Бурунди, Уганд улсын цэргийнхнээс бүрдсэн Сомали улсад энхийг сахиулах Африк дундын хүчин нийтдээ 7200 дайчдын бие бүрэлдэхүүнтэй бөгөөд Сомалийн ерөнхийлөгчийн ордон, олон улсын нисэх онгоцны буудлыг хамгаалах гол үүрэгтэй ажээ.

Аль Шарабын эгнээнд гадаадын хэдэн зуун зэвсэгт дайчид байдаг бөгөөд Сомалийн одоогийн шилжилтийн засгийн газрыг түлхэн унагаж, тус улсад исламын радикал системийг тогтоох зорилт тавьж байдаг.

1991 онд Мохамед Сиад Барре-гийн дэглэмийг түлхэн унагасны дараа Сомали улсад эмх замбараагүй байдал бий болж, нутаг дэвсгэр нь хэд хэдэн хэсэгт хуваагдаж, отог овог, исламын бүлэглэлүүд бүр зэвсэгт дээрэмчдийн  мэдэлд шилжиж, иргэний дайны байдлыг бий болгосон байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж