Тахал 4 тэрбумын алдагдал учруулна

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Тахал 4 тэрбумын алдагдал учруулна

Гайти улстай хил залгаа, хөрш орших Доминикан улсад булчин задрах тахлаар өвчилсөн  анхны хүний тохиолдол гарч, тус орны эдийн засагч Хайме Аристи Эскудер  тахал өвчин тус оронд тархах хандлага гарч эхэлсний улмаас Доминикан улсын аялал жуулчлалын салбар 4 тэрбум долларын алдагдал хүлээх аюулд учраад байгааг анхааруулсан байна. Хөрш Гайтид булчин задрах тахлаар 1000 гаруй хүн амь насаа алдаад байгаа юм.

Доминикан улсын барилгын салбарын нэгэн ажилтан амралтаа авч, Гайтид аялж яваад булчин задрах тахлын халдвар авч, эх орондоо  буцаж ирээд өвдсөн аж.

Доминиканы сөрөг хүчний намын  эдийн засгийн комиссын гишүүн Аристи тус улсад тахал өвчнийг тархаахгүйн тулд Гайти улстай хилээ хаах шаардлагыг тавьсан байна.
Доминикан улсын гол орлого нь аялал жуулчлалын салбараас орж байдаг бөгөөд эдийн засагчийн хийсэн тооцоогоор тахал өвчин тархаж эхлэх юм бол тус улс 4 тэрбум долларын алдагдал хүлээх тооцоог хийжээ.

Булчин задрах тахлын аюулаас сэрэмжлэн Доминикан, Сальвадор улс хилийн хамгаалалтаа чангатгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж