Хөлбөмбөгөө, Хөлбөмбөгийн холбооноос аваръя

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгөө, Хөлбөмбөгийн холбооноос аваръя

Монголын Хөлбөмбөгийн холбоо ТББ гэсэн статустай. Гэхдээ бусад ТББ-аас ялгаатай нь Монгол Улсыг төлөөлөн ОУХБХ-нд гишүүнчлэгддэг. Улсын нэрээр энэ ТББ байгууллагад тусламж дэмжлэг ирдэг. Тэгэхээр Монгол улсын нэр хүнд ч МХБХ- той хамааралтай болж байна. Монгол улсын иргэн хэн ч, улс орноо төлөөлөх эрхтэй ч тэгэх чадваргүй бол ОУХБХ-ноос хасах дүрэм байдаг. 1997 онд Монголын хөлбөмбөгийн холбоо Ази болон ОУХБХ-нд нэгдэх хүсэ лтээ илгээж, нэгдэхэд бараг л бэлэн болоод байв. Шинэ бүтэц бүрэлдэхүүн хэрэгтэй байсан учир хуучин удирдлагуудыг халж (нарийн бичиг н.Жамц), нээлттэй санал хураалт явуулах болжээ. Гадаадад төгссөн ганц мэргэжилтэн И.Отгонбаярыг  ууд холбооны нарийн бичиг болгохыг хүн бүр дэмжиж байсан ч “Би дасгалжуулагч учраас, дасгалжуулагчаа л хийе” гэж хэлснээр сонгууль явуулах болсон юм гэнэлээ. Ингээд ардчилсан, шударга санал хураалтаар одооны удирдлага сонгогдож, Азийн ОУХБХ-нд элсэх сайхан тохироо нь бүрдсэн үед гарч ирсэн . Гэтэ л гарч ирсэнээсээ хойш тэд юуг өөрчлөв. Нөгөө шударга сонгууль нь дахин хэзээ ч явагдаагүй. Дахин хоёр удаа сонгууль боллоо, өөрийнх нь талын хэдэн хүмүүс буюу хамт тоглож байсан хөгшчүүд л орно. Дарга нар нэг үг хэллээ, бүгд босч алга ташаад яг л 90 оноос өмнөх үе санаанд бууна. Буцаад шааригдаж байна уу гэж бодогдмоор. 2006 онд сүүлийн сонгууль гэнэт зарлагдан, нууцаар болоход Үндэсний Лигийн аварга багийн дасгалжуулагч, шигшээ багийн тамирчид, лигийн бусад дасгалжуулагчид дууссаных нь дараа мэджээ. Онц сайн гэсэн дүнтэйгээр (аяаяяа) сонгогдсон хүмүүс нь хуучнаараа. 2010 онд “шинэ” удирдлагыг сонгох сонгууль болно. Энэ байдлаараа байвал ахиад л бүх юм хуучнаараа явагдаж, дөрвөн жил хөлбөмбөгчид хүлээнэ. Бид хүлээнэ. Холбооныхон Монголд хөлбөмбөг хөгжчих вий дээ гэж айдаг юм шиг санагддаг.

Ямар ч мэдээ лэл байхгүй. ТВ9-тэй хамтарсан гэх ч олигтой мэдээ лэл байхгүй, адаглаад вэб сайт ч байхгүй шүү. Хөлбөмбөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сонирхогчийн Хөлбөмбөгийн холбоо, Их талын Дуулиан  айгууллагууд тэдний ажлыг өмнөөс нь хийж өгдөг гэхэд хилсдэхгүй. Дуулиан 2020 гэхээр хүүхэд бүр, хүн болгон л сонссон байх. Жил дамнан олон сарын турш болдог Монголын цорыг ганц тэмцээн.  Үндэсний Лигт бэлдэж, багууд 10-20 сая төгрөг зарцуулна. Харин түрүүлсэн баг 3 саяыг л авна. Ийм улаан цайм дээрэм гэж байх уу? Эдгээр хүмүүс хөлбөмбөгөө хөгжүүлэхийн тулд жилд ийм их мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг ч тэдний удирдлага үүнийг юман чинээ тоодоггүй. Тэгэхээр Монголын хөлбөмбөг сонирхогчдынхоо нуруун дээрээс буугаагүй л байна. Сургалт семинарын урилга АХБХ, ОУХБХ-нөөс үргэлж ирдэг боловч шүүгч, дасгалжуулагчид нь яг л хэвэндээ. Германы залуучуудын шигшээ, Хятадын Мэргэжлийн лигийг байгуулахад гар бие оролцсон Клаус Шлапнэр багш ирэн сургалт семинар зохион байгуулж, шигшээ багийг дасгалжуулах санал тавьсан ч зөвшөөрөөгүй. Бас л сонин шүү.

Дэлхийд хоёр улсад хөлбөмбөгчдөө хэдэн жилээр торгох явдал түгээмэл байдаг нь Монгол, Вьетнам. Дундаж үзүүлэлт гаргавал манайх тун чиг өндөр хувьтай гарна. Ардчилсан нэртэй боловч үнэндээ ардчилаагүй Хойд Солонгост ийм хэрэг гарч байсан ч сүүлийн жилүүдэд чимээгүй болсон. Бид коммунист цөөхөн улсуудтай л мөр зэрэгцээд явж  айна. Манайд эрхээ хасуулсан 10 гаруй хөлбөмбөгчид байгаа нь шүүгчтэй хэрэлдсэн, цохьсон, хөлбөмбөгийн холбоог муулсан гэх шалтгаанаар дуртай спортоороо хичээллэж чадахгүйд хүрч, энэ жил Лигийн 8 дасгалжуулагчийн хоёр нь дасгалжуулах эрхээ 2-3 жилээр хасууллаа. Хөлбөмбөгчид холбоогоо шүүмжилж, санал оруулах бүр ч хориотой. Хэдэн жилээр эрхийг нь хасчихна. Энэ ч утгаараа Үндэсний Лигийн тэмцээн мөнхийн хэрүүлтэй. 2009 оны Үндэсний Лигийн хаалтын үйл ажиллагааны дараа тамирчид, дасгалжуулагчид нь шүүгчийг аавтай нь хамт зодсон хэрэг гарсан. 2001 оны хүрэл медалийн Мон-Уран – Дархан багуудын тоглолтонд шүүгчээ зодоод, аргагүйн эрхэнд 2 багт 17 медалийг хувааж өгсөн,шигшээ багийн тамирчид нь эх орноо төлөөлж Олон Улсын тэмцээнд (2009 оны Зүүн Азийн Аваргын урдчилсан тоглолт) оролцож байхдаа хулгай хийгээд 3 жил тоглох эрхээ хасуулсан гээд 12 жил болоход юм юм л сонсогдлоо.

Хөлбөмбөгийг дэмжигч компаниуд ихсэ ж, сая хэд хэн сарын дотор гурван хиймэл зүлгэн талбайтай болоход  өлбөмбөгчид нь “Одоо ашгүй холбооны талбайг гуйхааргүй боллоо” гэж баярлацгааж байна лэ. Тэгэхээр хөлбөмбөгчид, Хөлбөмбөгийн холбоо гэж тусдаа байж таараад байх нь…

Эцэст нь хэлэхэд шигшээ баг маань хоёр жилд ганцхан тоглолт хийж байна. Өмнөд Солонгосын шашны шугамаар ирсэн багийг эс тооцвол чанараа дээшлүүлэх нөхөрсөг тоглолт хийгээгүй. 1960 оны үед хойд, урдаас багууд хүрэлцэн ирж,  онголчууд шигшээ багийнхаа тоглолтыг догдлон үздэг байсан. Тэр үед манай шигшээ Хятад, Ардчилсан Солонгос, Чита, Буриад, бүр Унгарын багуудтай нөхөрсөг тоглолт хийж, цэнгэлдэх дүүрэн балиашиг МО НГОЛ МОНГОЛ гэж  ашгираад л. Бидний муулдаг коммунизмийн үед тэгдэг байж. Одоо 21 зуун. Бид 1960 оныхонд ялагдах гэж үү?

Нийтлэлч Б.БАТЗАЯА

Зохиогчийн эрх:
"Үндэсний тойм" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж