Сьюзан Бойл дахин цахиур хагаллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Сьюзан Бойл дахин цахиур хагаллаа

"Авьяаслаг Британичууд” шоуны од Сьюзан Бойл 2009 онд “I Dreamed A Dream” нэртэй цомгоо худалдаанд гаргаж, олон дээд амжилтын эзэн болж байсан билээ. Энэхүү цомог одоо болтол эрэлт ихтэй байгаа ба нийтдээ 10 сая хувь борлогдоод байгаа юм.

Харин тэрбээр өнгөрсөн долоо хоногт “The Gift” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргасан ба энэхүү цомог нь мөн л АНУ-ын болон Английн шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүлжээ.

Хоёр улсад ийнхүү шилдгээр шалгарч байсан тохиолдол өмнө нь тун цөөхөн байсан аж. Тус цомгийг Sony болон Саймон Коуэллын Syco Music хамтран гаргасан юм.
Саймон “Сьюзан бол миний супер эмэгтэй. Би түүний алмааз шиг авьяасаар бахархдаг” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж