Туул гол, Богд хан ууландаа хайртай

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Туул гол, Богд хан ууландаа хайртай

Туул гол, Богд хан ууландаа хайртай

“Үндэстний ТОЙМ” Загасчлалын сэдвийг хөндөж байгаа энэ дугаартаа Lumino хамтлагийн ахлагч МС/Д.Тэмүүжин/-г урилаа.

-Та анх хэзээнээс, яагаад загасчлах болсон бэ?

-Бага ангид байхаасаа эхэлж загасчилсан. Бидний үеийнхний чөлөөт цагаараа хийдэг юм сагс тоглох, бөх, каратэгээр хичээллэх, гэртээ бол хужаа компьютер тоглох л байлаа. Харин манайх 19-р хороололд байсан болохоор би Дунд гол, Туул гол руу явж загасчилдаг байсан. Дунд ангид байхад сонирхол маань улам гүнзгийрч, нойрондоо хүртэл зүүдэлдэг болсон.

-Ойрд загасанд их явж байна уу?

-Одоо ажил ихтэй, мөн гэр бүлдээ цаг зав зарцуулаад, харьцангуй багассан. Ихэвчлэн намар, өвлийн улиралд загасчилдаг. Өмнө нь, амьдрал зохиогоогүй байхдаа их явдаг байж. Дараа, өөрийнхөө зорьж байгаа зүйлийг хийчихээд , амьдрал  игдэрсэн , нас тогтсон үедээ зарим нэг ах нар шиг загасанд тогтмол явдаг, загас хамгаалдаг, судалдаг болно гэж боддог.

-Загасанд явж байх үеийнхээ сонин хачин дурсамжаас хуваалцаач?

-1995 онд Дэлгэр мөрөн өгсөөд, Тултын тохой гэдэг газар очсон юм. Тэнд ойролцоогоор хааш хаашаа 200-300 метр талбайг хамарсан “Загасан бороо” үзсэн. Засаснууд хэдэн саяараа дээшээ үсчээд л, нүдний өмнө жинхэнэ гайхамшигтай үзэгдэл бүтэн 2 цаг гаруй болсон. Үнэ хээр гайхамшигтай. Би л гүүнийг “Загасан бороо” гэж нэрлээд байгаа юм.  аргааш нь загасчлах санаатай буцаад очсон боловч юу ч үгүй болчихсон байсан. Түүнээс хойш би тэр үзэгдлийг дахиж хараагүй. Харахсан гэж хүсч ядаг.

-Таны хүсэл мөрөөдөл ч загастай холбогддог бололтой, тийм үү?

-Тэгэлгүй яахав, Монголд байгалиа хамгаалах, загасыг хамгаалах бүхэл бүтэн хөтөлбөр хэрэгжүүлмээр байна. Тэр тусмаа судалгааны ажил хийх нь миний зорилго. Заримдаа яагаад маш ихээр баригддаг мөртлөө, заримдаа огт баригддаггүй юм бэ гэдэгт тайлбар олмоор байна. Ам дамжсан яриа, хувийн туршлагаараа бага зэргийн мэд лэгтэй болсон ч шинжлэх ухааны судлагааны түвшний мэд лэгтэй болохыг хүсдэг. Тул загасны сэ рвээн дээр камер  айрлуулаад, жил тойрон амьдрал нь яаж үргэлжилдэг, ямар үед юу идэж, хаагуур амьдардгийг судалсан бүрэн хэмжээний кино хийхийг мөрөөддөг.

-Таны барьсан хамгийн том загас?

-Дэлгэр мөрнөөс 140см гаруй тул барьж байсан. Өмнө нь нэг хэвлэл дээр 2 метр гаруй гээд буруу нийтэлчихсэн байсан.

-Загасчлал гэдэг одоо спортын нэг төрөл болж. Уралдаан тэмцээнд оролцож байсан уу?

-2001 оны 9 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын хиймэл нууранд зохиогдсон Олон улсын тэмцээнд орж Орос, Хятадын багийн дараа 3-р байранд орсон. Гол нь үүнийг сонирхдогийн хувьд орж үзье гэж бодож л орсон. Түүнээс биш заавал энэ, тэрнээс илүү загасчилна гэж загасчилдаггүй. Ер нь загасчлах хоббитой хүмүүс тэмцээн уралдаанд тогтмол оролцоод байдаггүй байх.

-Загасчлахад таны зүгээс юу юу шаардагддаг вэ? Цаг заваа зохицуулах, ажлаа хойш тавих зэрэг асуудал гарна биз?

-Олон зүйл шаардагдана шүү. Хэрэглэл л гэхэд маш их зүйл байдаг. Анх Непски гэдэ г том дамартай, Оросын Сигма фирмийн 5 метр урт уурга хэрэглэд аг байсан. Тэгээд багаасаа ээж, аавыгаа Хятад руу явахад нь уурга захиж авчруулна, хүмүүсээс бэлгэнд ч авч байсан. Анхны хэрэглэлүүдийн маань зураг одоо ч бий. Нэг Америк хүн 1995 онд надад Silstar брэндийн уурга бэлэглэсэн. Одоо тэр уургаа, мөн Шекспир брэндийн уурга, Шимано брэндийн дамар голчлон хэрэглэдэг.  Ер нь хүн ямар нэг юмыг үнэн голоосоо сонирхож байгаа бол түүнийхээ төлөө зарцуулах ёстойгоо  арцуулах нь буруу зүйл биш. Өнгөц сонирхдог, загасанд хэрций ханддаг хүмүүс л загас ховордоход нөлөөлж байна гэж би боддог.

-Загасыг загасчин хүн л хайрлаж чаддаг болдог шиг байгаа юм?

-Ер нь ажиглаад байхад загасчин хүн бол жирийн хүмүүсийн зугаалах, голын эрэгт амрах зэрэгтэй харьцуулахад байгаль орчиндоо маш хайр, гамтай ханддаг. Миний хувьд ч адил, Монголчууд нутаг усаа хайрлаж, хамгаалж ирсэн тэр ламжлалаар хайрладаг. Ялангуяа хотод төрж өссөн болохоор Туул гол, Богд хан ууландаа маш их хайртай. 1990-ээд оны дунд үед Яармагийн гүүрэн дээрээс л тул загас сэлж яваа нь харагддаг байсан. Одоо олон янзын бодис голд хаягдаж, мөн загас голоо өгсөж уруудах үе, үржлийн үед нь тор хаяж, тэсэ лж агнах арга их хэрэглэдэг болсноос гол мөрний загас маш их ховордож байна. Бид хориогүй үед, уургаар л загасчилдаг. Уургаар загасчлаад, буцааж голд нь тавихгүй байлаа ч голын загасыг ховордтол барихгүй л дээ. Гол нь янз янзын зорилгоор хүмүүс үй олноор нь хороодог. Тиймээс голын загасыг битгий үй олноор нь хядаасай гэж боддог. Тийм хүмүүст зориулаад би “Хоосон сайр” гэдэг нэртэй дуу хийсэн . Миний дараагийн цомогт орж байгаа. Ер нь байгаль экологи, ёс заншил, шашин шүтлэг гээд аль ч талаасаа тэгж  оморголон алах маш муу. Уурга, дэгээгээр барих хэрэгтэй. Тэгвэл байгалиа хамгаалах сэтгэлтэй болдог.

Ярилцсан С.ОТГОНБААТАР
Зохиогчийн эрх:  Үндэсний тойм" сэтгүүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж