Архи худалдаалдаг 46 цэгийн эрхийг түдгэлзүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Архи худалдаалдаг 46 цэгийн эрхийг түдгэлзүүллээ

Булган аймгийн нутаг дэвсгэр дээр архи, согтууруулах ундаа борлуулж, түүгээр үйлчилгээ эрхэлдэг цэг салбарын үйл ажиллагаанд Засаг даргын захирамжаар томилсон  ажлын хэсэг үзлэг шалгалт хийлээ.

Аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч, ажлын хэсгийн нарийн бичгйин дарга Ж.Оюунчимэгээс энэ ажлыг хэрхэн зохион байгуулсан талаар тодруулахад:

-Урьд нь энэ төрлийн ажил үйлчилгээ эрхэлж байсан болон шинээр үйлчилгээ эрхлэхийг хүссэн 190 шахам цэгийг хамруулсан. Энэ үйлчилгээг эрхлэх талаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс баталсан журам байдаг. Мөн худалдаа, хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээ эрхлэхэд баримтлах стандарт, аймгийн Засаг даргын захирмажаар батамлсан аттестатчлал явуулах удирдамж зэргийг баримталсан. Ихэнх цэг салбар дгээр дээр дурдсан стандартыг үйл ажиллагаандаа хэвшил болгожээ. Ялангуяа Дашинчилэн, Баяннуур, Хишиг-Өндөр зэрэг суманд ажилладаг цэг салбарууд холбогдох журам зааврын сайн мөрдөж байна. Нийт 54 үзүүлэлтээр оноо өгч үнэлсэн. Аттестатчилалын дүнг ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн аймгийн удирдлагуудад танилцуулсны үндсэн дээр 95 хувиас дээш оноо авсан 120 цэгт тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Мөн Рашаантын гурав, Сэлэнгийн хоёр, Хутаг-Өндөр, Могод, Дашинчилэнгийн тус бүр нэг нийт найманцэгт шинээр зөвшөөрөл олгосон бол 90-ээс доош оноо авсан Бүрэгхангайн гурав, Сайхан, Сэлэнгэ, Могод, Хангал, Тэшиг сумын тус бүр нэг, бүгд найман цэгийн зөвшөөрлийг хүчингүй болгож 90-94 оноо авсан 46 цэгийн үйл ажиллагааг түдгэлзүүллээ хэмээн ярьж байна

Түдгэлзүүлсэн цэг салбарын үйл ажиллагаанд сар хагасын дараа дахин үнэлгээ хийж шийдвэрлэнэ. Харин гурван сарын хугацаанд дахин үнэлгээнд ороогүй буюу тэнцээгүй бол эрхийг нь бүр мөсөн хасах аж. Журам зааврыг хэрэгжүүлж тусгай зөвшөөрлөө авснаар тус аймгийн хэмжээнд 170 гаруй цэг салбар, архи, согтууруулах ундаагаар ажил үйлчилгээ эрхлэх юм. Тэдгээрийн 149 нь хүнсний дэлгүүр, гурав нь ресторан, 15 нь баар, гурав нь зоогийн газар, хоёр нь кафений чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлдэг.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж