Теннисчин Карлос Мояа зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Теннисчин Карлос Мояа зодог тайллаа

Цагтаа Францын нээлттэй тэмцээний аваргаар тодорч явсан Карлос Мояа лхагва гаригт 15 жилийн спортын замналдаа цэг тавьж байгаагаа албан ёсоор зарлалаа. Дэлхийн чансааг тэгрүүлж явсан теннисчин маань баруун хөлөндөө авсан урт удаан хугацааны бэртэл нь түүнийг спортоос хөндийрүүлж улмаар зодог тайлахад хүргэсэн талаар хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.

Мояа 1999 оны гуравдугаар сар гэхэд дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн анхны Испани теннисчин болсон юм. Спортын замналынхаа хугацаанд ATP-ын цомыг 20 хүртэж байсан бол 1998 оны Францын нээлттэй тэмцээний аварга болж байсан билээ.

Түүний хувьд хамгийн сүүлчийн тоглолтоо энэ оны тавдугаар сард Мадрид Мастерс тэмцээнд хийсэн бөгөөд Бенжамин Бекерт 6-2; 6-0 харьцаатай хожигдон тэмцээнийг орхиж байжээ. Энэхүү тоглолтонд тэрбээр бэртлээ бүрэн гүйцэд эдгээгээгүй орсон ч зодог тайлах цаг нь болжээ гэдгийг ойлгож авсан гэнэ.

Гэхдээ ингэлээ гээд бууж өгөөгүй. Бэртлээ эдгээх гэж олон өдөр сарыг зарцуулж, өдөр бүр эмчилгээ хийлгэж байсан ч эдгэхгүй байсан учраас нэг мөр амрахаар шийджээ.

Мояа 1997 онд Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтонд шалгарсан нь 16 жилийн дараа чансаанд эрэмблэгдээгүй теннисчин “Их дуулга”-ын шигшээд шалгарч үлдсэн явдал болж байлаа. Гэхдээ тухайн тоглолтонд Пит Сампраст ялагдал хүлээж байсан юм.

2003 оны Дэвисийн цомын тэмцээнд Испанийн багийг тэргүүлэн шигшээд үлдээж байсан Мояа, 2004 онд цомыг авчирч байсан. Шигшээд тэрбээр Энди Роддикийг хожиж байлаа.
Хамгийн сүүлд тэрбээр ATP-бн цомыг 2007 онд Хорватад болсон тэмцээнээс хүртэж байсан түүхтэй.

Ийнхүү дэлхийн шилдэг теннисчдийн нэг зодог тайлж, гэр бүлтэйгээ цагаа өнгөрүүлэхээр шийдлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж