Монголын мусульманчууд лалын шашны баяраа тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Монголын мусульманчууд лалын шашны баяраа тэмдэглэлээ

Египетэд Лалын суннитын шашны Аль Азхар их сургуульд суралцдаг монголын мусульман шашинт 32 оюутан, тэдний гэр бүл, үр хүүхэд нийлсэн 50 гаруй Монгол Улсын иргэн Каирт аж төрдөг бөгөөд тэд “Курбан Байрам” хэмээх шашны их баяраа Каирт суугaa ЭСЯ-ны хамт олон, Каирт Египетийн Сангийн шугамаар Эрх зүйн боловсролыг дэмжих курсэд суралцаж байгаа Монголын хуульчидтай хамтран өргөн дэлгэр тэмдэглэв.

Манай оюутнууд арваннэгдүгээр сарын 17-нд Элчин сайд Д.Баярхүү, ЭСЯ-ны хамт олон, мөн дээрхи курсын сонсогчдыг их сургуулийнхаа хотхонд эр эмээр нь тусад нь урьж өөрсдийн гараар төхөөрсөн хонь, үхрийн мах, амтлаг бууз, зоогоор дайлж, дараа нь эрчүүд нь хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохиожээ.
Каир дахь лалын их сургуульд шашны гүн ухаан, араб хэлэнд суралцаж байгаа Монгол оюутнууд Баян-Өлгий, Увс аймаг, Улаанбаатар хот, Налайх зэрэг газруудаас очсон байдаг.
“Курбан” гэдэг нь сонгодог утгаараа Аллахт ойртох гэсэн үг бөгөөд практик дээр мал гаргах гэсэн утгатай буудаг, харин “байрам” гэдэг нь манай “баяр” гэдэг үгтэй  утга дүйж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж