Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр болох III нэгдсэн эмнэлэгийн хойно урьд шөнө хүчингийн хэрэг гарчээ. Шөнийн 00:10 цагийн үед нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газарт “Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлэгийн арын харанхуйд эмэгтэй хүн зодоод байна” гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу НХЭГ-ын 349-р чиглэлийн эргүүлийн баг очиж шалгасан байна. Энэ үед 19 настай эмэгтэйг тус дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 19 настай, эрэгтэй Э согтуурсан үедээ бусадтай бүлэглэн хүчиндсэнийг илрүүлжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
П.Наран