Н.Шинэбаяр ялж, С.Эрдэнэбаяр ялагдав

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Н.Шинэбаяр ялж, С.Эрдэнэбаяр ялагдав

Азийн наадамд гараагаа тааруу эхлүүлсэн Монголын ширэн бээлийтнүүдээс өчигдөр орой 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар Гуанжоугийн рингэнд гарч тулалдлаа. Н.Шинэбаярын тухайд шөвгийн 16-д Тайландын боксчин Сурия Прасатинфимайтай тулалдаж, 2:1 харьцаатай ялснаар шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа. Тэрбээр дараагийн тулаанаа 20-ны өдөр Узбекистаны Аббос Атоевтай хийх юм.

Харин С.Эрдэнэбаяр шөвгийн 16-д БНХАУ-ын тамирчин Мен Фанлунтай тулалдаж, 10:0 харьцаатай ялагдсанаар Азийн наадмыг орхиж байна.

Өнөөдөр манай боксчдоос Э.Идэрхүү Тайландын Ворапож Петчкумтай шөвгийн наймын төлөөх тулаанаа хийнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж