Хамгийн их дуулиан дэгдээсэн хосууд

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Хамгийн их дуулиан дэгдээсэн хосууд

Өнөөдөр хүн бүхний анхаарлыг татаад байгаа хос бол яах аргагүй дуучин
Баясгалан, УИХ-ын гишүүн Батбаяр.  Баясгаланг од болон гарч ирснээс нь
эхлээд цуутай хүүхэн хуримгүй хэмээн түүний нэр холбогдсон залуусыг
толгой дараалан сонинууд нэгдүгээр нүүртээ гаргаж эхэлсэн. Гэтэл
гэнэтхэн Батбаяртай нэр холбогдон гарч ирэхэд тэр хоёрыг олон хүн
бүтэхгүй гэцгээж байсан ч тэд хамтдаа төрийн томчуудын найр цэнгээнд
дээл хувцсаараа ижилсэн очиж олны өмнө бие бие рүүгээ хайрын харц
шидэлцсээр Баясаа хөл хүнд болсон. Энэ мэдээг сонссоноос эхлээд тэднийг
яриагүй телевиз, бичээгүй сонин үгүй болж сенсаациудыг ар араас нь
цувуулж эхэлсэн билээ.
“Баясгаланд Батбаярын мөнгө нь л хэрэгтэй”, “Батбаяр урлагийн од уу,
УИХ-ын гишүүн үү гэдгээ мэдэхээ байлаа”, “Батбаяр Баясгалангийн өмнөх
амрагаас айдаг” гэх мэт тэдний талаарх маш олон шуугиан гарсан. Одоогоор
хаана төрөхөө шийдээгүй байгаа Баясгалан гавьяат хөл хүнд байх
хугацаандаа хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулан тэндээ нэг ч үр
хөндөлт хийхгүй, зөвхөн өөрийнхөө дуулсан эхийн тухай дуунуудыг сонсгож
байх шинэ санаа хүртэл сэдээд байгаа гэдэг. Тийнхүү дуучин Баясгалан эр
нөхрөөсөө өдөр өнжилгүй тансаг бэлэг хүлээн авч удахгүй төрөх үрээ хоног
тоолон хүлээж сууна.

эх сурвалж: www.shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж