Нөөцийн үнэлгээний талаарх семинар болно

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Нөөцийн үнэлгээний талаарх семинар болно

“Майкромайн Монгол” компани, Эрдэс баялаг, эрчим хүчний  яам, Ашигт малтмалын газар,  ШУТИС-ын Геологи, газрын тосны сургуультай хамтран "Олон улсын нөөцийн үнэлгээний шилдэг туршлага" семинарыг энэ сарын18-19-нд зохион байгуулах юм байна.  Уг семинарын үеэр Монголд хэрэгжүүлж буй төслийн жишээн дээр олон улсын стандартын дагуу нөөцийн үнэлгээний өгөгдлийг бэлтгэх, ордын нөөцийг тооцоолох дэлхийн шилдэг туршлага, орд газрын баялаг нөөцөөс, ашиглалтын нөөцийг шилжүүлэн тооцоолох ажлуудын техник аргачлалын тухай ярилцах юм байна.  Мөн Хонгконгийн хөрөнгийн биржид тавигддаг шаардлагын дагуу эрдэсийн төсөл дээр хийдэг төслийн санхүүгийн загварчлал, түүний үр дүн,  төслийн бүрэн үнэлгээ хийх талаар тус тус мэдээлэл өгөх гэнэ. Семинар Чингис хаан зочид буудалд болно.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж