Ашигт малтмалын газраас 14 тэрбум төгрөгийн зардал гаргана

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын газраас 14 тэрбум төгрөгийн зардал гаргана

Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хууль одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа. Учир нь уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд гол мөрний урсац бүрдэх эх, ойн сан, усны сан газрын хил хязгаарын координатыг нарийвчлан тогтоох ёстой гэнэ.  Ойн болон усны сан газрын хил хязгаарын координатыг тогтоосны дараа эхний ээлжинд гол мөрний урсац бүрдэх эх, ойн сан, усны сан газарт үйл ажиллагаа явуулж байгаа алтны шороон ордуудын лицензийг цуцлахаар Ашигт малтмалын газраас төлөвлөөд байна. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхийн тулд хайгуул, ашиглалтын лиценз эзэмшиж байгаа компаниудын нөхөн төлбөрт найман их наяд төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ашигт малтмалын газраас геологи, маркшейдер, байгаль орчны үнэлгээ хийлгэх зэрэгт 14 тэрбум төгрөгийн зардал гарах гэнэ.

Ж.Хүслэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж