BAFTA-ийн шилдгийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

BAFTA-ийн шилдгийг шалгарууллаа

Их Британийн видео тоглоомын шилдгийг шалгаруулах академи /BAFTA/-аас энэ оны шилдэг видео тоглоомыг шалгаруулж байна. Энэ удаа “Call of Duty” 65,000 хүний санал авч шилдгийн титмийг хүртэхээр болжээ.
Call of Duty-тэй эн зэрэгцэн өрсөлдсөн бусад видео тоглоомуудын дунд Rockstar-ийн Red Dead Redemption, Halo Reach, Heavy Rain, Mass Effect 2 болон Nintendo-ийн Super Mario Galaxy 2 зэрэг орсон байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн бусад номинациудын эздийг хоёрдугаар сарын 16-нд зарлах бөгөөд шагнал гардуулах ёслол Их Британид гуравдугаар сарын 16-нд болох юм байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж