Нийтийн тээврээр зорчигчид давуу эрх олгож байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврээр зорчигчид давуу эрх олгож байна гэв

Энэ сарын 15-ээс эхлэн нийтийн тээврийн хэрэгслүүд зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчиж эхэлсэн. Бусад тээврийн хэрэгслүүд хоёр гуравдугаар эгнээгээр хөдөлгөөнд оролцох юм. Иргэдээс бусад тээврийн хэрэгслүүд хэрхэн хөдөлгөөнд оролцох, хүн буулгаж суулгахдаа яах ёстой талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Батбаяраас тодрууллаа.

-Нийтийн тээврийн хэрэгслүүдэд давуу эрх олгосонтой холбоотойгоор бусад автомашинууд хэрхэн хөдөлгөөнд оролцох талаар иргэд сонирхож байна?

-Нийслэлийн засаг дарга, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан захирамж гарч, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл явуулахаар болсон. Захирамжыг даваа гаригаас хэрэгжүүлж эхэлсэн боловч тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ шийвдэрийг биелүүлэхдээ хойрго хандаж байна. Нэгдүгээр эгнээгээр зөвхөн том оврийн автобус, тролейбус явуулахаар тэмдэг тэмдэглэлийг нь хийчихсэн. Гэтэл жолооч нар нэгдүгээр эгнээгээр яваад байна. Хөдөлгөөнд оролцогчид энэ шийдвэрт ухамсартай, хүлээцтэй хандах хэрэгтэй. Энэ нь цаашдаа түгжрэл саатлын бууруулахад дөхөмтэй. Одоо өвлийн халтиргаа гулгааны улирал ирж байгаа энэ үед тээврийн хэрэгслээ тавьчихаад автобусаар зорчих хэрэгтэй юм.

-Хүн буулгаж суулгахдаа нэгдүгээр эгнээнд зогсох болчихоод байна. Энэ тохиолдолд яах вэ?

-Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 2.27 буюу түр зогсох хориотой тэмдэг тавигдсан байгааг хөдөлгөөнд оролцогчид харсан байх. Зөвхөн нэгдүгээр эгнээгээр үргэлжилсэн хэвтээ тэмдэглэлийг хийсэн. Тэгэхээр бусад тээврийн хэрэгслүүд хоёр ба гуравдугаар эгнээгээр зорчих бєгєєд баруун гар тийш эргэх болон авто зогсоолд зогсохын тулд нэгдvгээр эгнээг тусгаарласан үргэлжилсэн цагаан шугамын тасархай хэсгээр нэгдүгээр эгнээнд орж, гарна. Өөрөөр хэлбэл, баруун гар тийш эргэх гэж байгаа тээврийн хэрэгслүүд уулзвар дөхөөд ирэхээр 20-60 метрын наана үргэлжилсэн шугам тасархай болж ирсэн байгаа. Энэ тасархай шугамаар баруун гар талдаа байраа эзэлж уулзварын зохицуулагдаж байгаа гэрэл дохиогоор хөдөлгөөндөө оролцох боломжтой.

-Чиглэлийн тээврийн хэрэгслүүд нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцсоноор дундаж хурд нь 2,5 дахин нэмэгдэнэ гэж байсан?

-Нийтийн тээврийн газраас нэгдүгээр эгнээгээр автобуснууд явж эхэлснээр автобусаар зорчигчдийн эрх ашиг хамгаалагдана. Яагаад гэвэл автобусанд явж байгаа зорчигч нар ч бас ажил, хичээл сургуульдаа яарч байгаа. Хувийн машинтай хүмүүс замаа сонгоод явах боломжтой. Энхтайваны өргөн чөлөө ачаалалтай бол Нарны зам, Их тойруу, дунд зам гээд замаа сонгон хөдөлгөөнд оролцох бололцоотой. Харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зөвхөн тогтоосон маршрутаар явдаг. Тэр маршрутынх нь дагуу давуу эрх олгож байгаа хэрэг юм.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж