Улаанбаатар хотод 0-2 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 0-2 хэм дулаан байна

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байна.

2010 оны 11 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 градус, баруун зүгийн нутаг болон говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус  хүйтэн, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 862  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж