Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж энэ сарын 19-ний өдөр хуралдах ҮЗХ-ны хурлаар хэлэлцэх асуудлыг баталжээ. Хэлэлцэх асуудалд  Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн илтгэл, УИХ дахь Ардчилсан намын  бүлгийн үйл ажиллагааны талаар,  Анхан шатаа сонсох аяны үр дүн, намын дотоод асуудлаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын илтгэл, Ардчилсан нам, МАН-ын хамтран ажиллах гэрээний хоёр жилийн тайлан,  “Монгол хүн- 2020” хөтөлбөр, Хяналтын ерөнхий хорооны төсөв батлах, мөн хорооны гишүүний нөхөн сонгууль, дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сонгох гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр болсон байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж