Ээлжит бус их хурлыг хуралдуулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ээлжит бус их хурлыг хуралдуулах ёстой гэв

“Ардчилсан намаа сэрээх” клуб, “Хүрээ
дугуйлан” залуучуудын байгууллага, “Ээлжит бус их хурлын төлөө”
хөдөлгөөнүүд хамтран өнөөдөр “Шинэчлэлийн индэр” хэлэлцүүлгийг зохион
байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт клуб, хөдөлгөөнүүдийн удирдлага, гишүүд дэмжигчдээс
гадна Ардчилсан намын анхан шатны байгууллага болох намын үүрүүдийн
төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.

Намын анхан шатны үүр хороодод ажиллаж байгаа гишүүдийн хувьд “Ирэх
баасан гаригт хуралдах Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны
хуралдаанаар намын үзэл баримтлалыг тодотгох шаардлагатай гэж үзэв. Тэд
энэ тухайгаа манай намын удирдлагууд МАХН-ынхантай нэг хөнжилд орчихоод
мөнгө амлаад сууж байдаг боллоо. Ард түмэнд бэлэн мөнгө тараахаас илүү,
ажил хэрэгтэй байна. Ажил хийгээд авсан цалин амьдралд хүрэлцдэг баймаар
байна. Ийм нийгмийг байгуулах гэж 20 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг
эхлүүлсэн. Нийгмийг шинэчлэхийн төлөө манлайлахын төлөө явж ирсэн манай
нам одоо нам унтлаа. Сэрээх цаг болсон. Зөвхөн Үндэсний зөвлөлдөх
хорооны хуралдаан болсноор асуудал шийдэгдэхгүй, ээлжит бус их хурлыг
зарлан хуралдуулах ёстой” хэмээн мэдэгдэж байлаа.

Түүнчлэн зарим гишүүд Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг татъя гэсэн
санал гаргаж байв. Гэвч намын дүрэмд зааснаар Үндэсний зөвлөлдөх хорооны
гишүүнийг ротацийн сонгуулиар нэр дэвшүүлж, баталдаг. Эргүүлэн татах
нөхцөлд тухайн гишүүн өөрийн өргөдлөө гаргасан нөхцөлд татах боломжтой
байдаг учраас гишүүдийн саналаар татах бололцоогүй” гэж байв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж