МАН Социнтернд бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

МАН Социнтернд бүртгүүлжээ

МАНын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-16-нд Парист болсон Социнтерний зөвлөлийн хуралд оролцжээ. Дэлхийн 60-аад орны 80 гаруй улс төрийн намын 400 төлөөлөгч оролцсон олон улсын уг хурлын үеэр тэд МАН нэрээ Социнтернд албан ёсоор бүртгүүлсэн байна. У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Социнтернийн ерөнхийлөгч, Грекийн Ерөнхий сайд Жорж Папандроу, Социнтернийн ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала, Социалист интернационал эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч Пиа Локателли зэрэг олон хүнтэй уулзаж намынхаа XXVI их хурлын үр дүн, шинэчлэлийн бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоод, ирэх жил тохиох МАНын 90 жилийн ойн баярын арга хэмжээнд урьжээ.

Уулзалтын үр дүнд Социнтерн байгууллага Ази-Номхон далайн бүс нутгийн хорооны хурлаа МАН-тай хамтран 90 жилийнх нь ойн өмнөхөн Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон байна.

                            Д.ОЮУН
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж