МАХН-ын онц их хурлыг зарлана гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

МАХН-ын онц их хурлыг зарлана гэлээ

Нам нь нэрээ солисонд эсэргүүцэж буй хуучнаар МАХН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн МАХН-ын түр штаб байгуулсан тухайгаа хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн,  МАХН-ын түр штабын ерөнхий зохицуулагч, Ц.Шинэбаяр болон Н.Удвал, С.Молор-Эрдэнэ нар оролцсон юм. Хэвлэлийн бага хурлаар өөрсдийн намын нэрийг МАН-аар солисон асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, эгэл жирийн олон гишүүд өөрсдийг нь дэмжиж байгааг хэллээ. Тиймээс тэд МАХН-ын гишүүдийг цуглуулан Онц их хурал зарлахаар болсон байна. Онц их хурлын тов хараахан гараагүй байна. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн заалтаар бол намын нэрийг солих тухай асуудал байхгүй. Нам татан буугдахаас өөр тохиолдолд нэрийг солих боломжгүй гэж тэд тайлбарлаж байна. Тиймээс өөрсдийн зохисгүй үйлдэлд зохицуулан хуулийг тайлбарлаж байгаа гэдгийг ч тэд нэмж хэллээ. Шинээр байгуулагдсан МАН ардын бус хэсэг бүлэг олигархуудын нам гэдгийг ч хэлнэ лээ. Тиймээс тэдний эсрэг тууштай тэмцэхээ хэвлэлийн бага хуралд оролцогсод хэлээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж