Нигерийн босогчид нефтийн цооногийн ажилчдыг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Нигерийн босогчид нефтийн цооногийн ажилчдыг барьцаалжээ

Нигерийн газрын тосоор баялаг Дельтад долоон ажилтныг босогчдын “Менд” бүлэглэл барьцаалсан байна. Ням гаригт болсон энэ халдлага долоо хоногийн хоёр дахь нь болж байгаа юм. АНУ-ын “ExxonMobil” компанийн Аква Ибом муж дахь нэг байгууламж руу босогчид дайрсан юм. Бүлэглэл өнгөрсөн сард Нигерийн тусгаар тогтнолын баярын үеэр хоёр удаа автомашин дэлбэлж, 12 хүний амийг хөнөөсөн билээ.

“Менд”-ийн зүгээс сэтгүүчдэд и-мэйл илгээж, халдлагын талаарх мэдээлэл болон одоогийн Засгийн газрын шүүмжилсэн утгатай захидал бичдэг аж. Тэд Засгийн газрыг нефтиэс олсон орлогоо зохимжтой аргаар иргэддээ хуваарилахыг шаарддаг аж.

Тус улсын зэвсэгт бүлэглэлүүдийн удаа дараагийн халдлага дэлхийн зах зээл дэх нефтийн үнэд ихээр нөлөөлдөг юм. Өмнө нь иймэрхүү дайралтын улмаас Нигерийн газрын тосны үйлдвэрлэлийн 33 хувь нь зогсоход хүрч байсан удаатай. Хэдийгээр тус улсын Засгийн газар зэвсэгт бүлэглэлүүдтэй гал зогсоох хэлэлцээр хийж чадсан ч Эрх чөлөөний төлөө хөдөлгөөнөөс салан гарсан гэх “Менд” бүлэглэл газрын тосны байгууламжууд руу хийх халдлагаа үргэлжлүүлсээр байгаа ажээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж