
Хохирогчийн нүүрийг шилээр зүссэн, хайчаар уруулыг нь зүссэн, индүүгээр түлсэн зэргээр хэрцгийгээр тамласан байжээ. Үүний хариуд Саудын Арабын Сутра зөвлөлөөс энэ хэрэгт шударгаар хандаж, буруутай этгээдэд хариуцлага тооцох болно гэж мэдэгдсэн байна.
Сумиатиг эмчилж байгаа эмчийн хэлснээр бүсгүй одоо хэр ухаан ороогүй байгаа бөгөөд толгойноосоо хөлийн хуруу хүртлээ гэмтсэн байгаа гэж хэлсэн байна. Түүний толгойны арьснаас арьс огтолж авсан гэж зарим хэвлэлд бичсэн бөгөөд пластик мэс засал хийх шаардлагатай байгаа гэнэ.
Даваа гаригийн өглөө Индонезийн ерөнхийлөгч Саудын элчин сайдыг дуудаж уулзах үеэр дээрх шаардлагыг тавьсан байна. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын хэлснээр Саудын Араб улсад ажиллаж байгаа ажилчид маш хүнд нөхцөлд байдаг аж.