
Шилжүүлэн өгөх үйл ажиллагааг Португалийн Лисбонд болох НАТО-ын дээд хэмжээний уулзалтан дээр хэлэлцэж, ирэх оны эхээр АНУ болон НАТО-ын цэргийн хүчнийг байдал тогтвортой болсон мужуудаас гаргаснаар эхлүүлж, 2014 оны сүүлч гэхэд бүрэн хүлээлгэн өгөх болно гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдлээ.
Нөхцөл байдлыг үнэлэн үзсэний үндсэн дээр Афганы аюулгүй байдлын хүчнийг шилжүүлэх боломж одоо бүрдэж байна, үйл явц тогтвортой, дэс дараатай байх ёстой гэж Обамагийн туслах Дөүг Люте хэлжээ.
Гэхдээ мужуудыг хүлээлгэн өгөхөөс өмнө Афган, НАТО-ын албаны хүмүүс Афганы цэргийн хүчин дангаар аюулгүй байдлаа хангаж чадах эсэх, засгийн газар нь мужуудынхаа хэргийг захирч чадах чадамжтай эсэх талаар дүгнэж, шийдвэр гаргах ёстой юм.
2014 оноос өмнө Афганы аюулгүй байдлын хүчнийг бэлтгэх тал дээр НАТО-ын 28 гишүүн улсууд Афганистантай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулна гэж найдаж байна. Энэ асуудлын хүрээнд саяхан Канад улс 1000 цэргийн сургагч багшийг Афганистанд илгээхээ зарлажээ.
Арваннэгдүгээр сарын 19-өөс 21-ны хооронд болох НАТО-ын дээд хэмжээний уулзалт нь Афганистаны асуудлаар гуравдахь удаагаа хуралдах гэж байна.