Ш.Отгонбилэг агсны нэрэмжит тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ш.Отгонбилэг агсны нэрэмжит тэмцээн боллоо

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Хангарьд” спорт клубын 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч, Шинжлэх ухааны доктор агсан Ш.Отгонбилэгийн нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны залуучуудын тэмцээнийг зохион байгууллаа. “Олимпийн одод” нэрээр зохион байгуулсан энэхүү олон хотын тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд паласт энэ сарын 11, 12-ны өдрүүдэд болж өнгөрсөн байна. Тэмцээнд нийт 23 байгууллагын 260 гаруй тамирчид эрэгтэй тав, эмэгтэй долоон жинд өрсөлдөж, аваргуудаа тодруулжээ. Улмаар багийн дүнгээр  тэргүүн байрт Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, хоёрдугаар байрт н.Бадарч дасгалжуулагчтай “Аварга”, гуравдугаар байрт Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин клуб  шалгарлаа.

Тэмцээний медальтнууд:

Эрэгтэй 50 кг:
Алт: н.Мөнхбат
Мөнгө: н.Баярхүү
Хүрэл: н.Алтангарьд

Эрэгтэй 55 кг:
Алт: Н.Лхамгарваа
Мөнгө: Б.Номин
Хүрэл: Б.Мөнхбаяр

Эрэгтэй 60 кг:
Алт: н.Хаш-Эрдэнэ
Мөнгө: н.Түвшинтулга
Хүрэл: н.Эрболд

Эрэгтэй 66 кг:
Алт: Д.Алтангэрэл
Мөнгө: Б.Өлзийсайхан
Хүрэл: Х.Баярнэмэх

Эрэгтэй 76 кг:
Алт: н.Номиндалай
Мөнгө: н.Пүрэвдорж
Хүрэл: н.Мөнхзолбоо

Эмэгтэй 46 кг:
Алт: Ч.Ганчимэг
Мөнгө: Б.Мөнхтуяа
Хүрэл: Э.Нарангэрэл

Эмэгтэй 51 кг:
Алт: н.Даваачимэг
Мөнгө: н.Бямбазаяа
Хүрэл: н.Цолмон

Эмэгтэй 55 кг:
Алт: Э.Сумъяа
Мөнгө: Г.Отгонцэцэг
Хүрэл: З.Мандухай

Эмэгтэй 59 кг:
Алт: Л.Цэрэнчимэд
Мөнгө: Б.Нямсүрэн
Хүрэл: н.Шоовдор

Эмэгтэй 63 кг:
Алт: З.Болортунгалаг
Мөнгө: Г.Отгонцэцэг
Хүрэл: З.Мандухай

Эмэгтэй 67 кг:
Алт: н.Түмэнцэцэг
Мөнгө: Э.Эрдэнэтунгалаг
Хүрэл: С.Пүрэвхүү

Эмэгтэй 72 кг:
Алт: н.Наранчимэг
Мөнгө: н.Отгонбаяр
Хүрэл: н.Даваасүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж