Хятадын “С919” онгоц эхний захиалгаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Хятадын “С919” онгоц эхний захиалгаа авлаа

БНХАУ-ын “Commercial Aircraft” корпорацийн “С919” иргэний нислэгийн тийрэлтэт онгоц эхний захиалгаа авсан байна. Энэ удаа тус компани 100 онгоцны захиалгыг дотоодын гурван авиа компани болон “General Electric”-ээс авсан байна. “Comac”-ын зүгээс ирэх 20 жилийн хугацаанд нийт 2000 ширхэг “С919” зарах төлөвлөгөөтэй байгаа аж.

Салбарт Хятадын компани хүч түрэн орж ирж байгаа нь олон триллион ам.долларын агаарын хөлгийн зах зээл дэх “Boeing” болон “Airbus”-ын ноёрхлыг зогсоох найдвар төрүүлж байгаа аж.

БНХАУ нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засаг бөгөөд дотоодын агаарын тээврийн зах зээл ирэх жилүүдэд маш хурдацтай хөгжих төлөвтэй байгаа юм. Хэвлэлийн бага хурлын мэдээллээс харахад энэ компани ирэх жилүүдэд зөвөн Хятад улсад 3000 шинэ онгоц, дэлхийд 30 мянгыг нэвтрүүлэх алсын төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Шинэ онгоц нь 166 суудалтай ба “Boeing 737” болон “Airbus A320” өрсөлдөх юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж