Өнгөрсөн сарын эхээр "Golden day" тоглолтоо "Улаанбаатар палас"-ын их танхимд хийсэн залуу дуучин Бобо буюу Жошуа амласан ёсоор дөрөв дэх цомгоо фэнvvддээ хvргэжээ. Тvvний "Мөрийн хөтөлбөр", "77 тойрог" зэрэг дууг нь хvvхэд, залуус сонсох дуртай бөгөөд энэ цомог нь ихэвчлэн шинэ уран бvтээлээс бvрджээ. Англи хэл сурахыг уриалж гурав дахь бие даасан тоглолтоо хийсэн тэрбээр тун удахгvй номын дуу сонсохоор гадаадыг зорих гэж байгаа. Цаашид дуулахгvй хэмээн зоригтой хэлдэг дуучин Бобо 2007, 2008 оны FM-ын шилдэг хөтлөгч, дууныхаа шvлгийг өөрөө бичиж, аяыг нь тааруулдаг авьяаслаг нэгэн юм.
А.Зул