Жорж Карлын ирээдүй хэрхэх бол?

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Жорж Карлын ирээдүй хэрхэх бол?

Ирэх жил багийн лидер Кармело Антониг алдах аюулд ороод байгаа мөн дасгалжуулагч Жорж Карлынх нь биеийн байдал муудаж, өнгөрсөн улирлын төгсгөлийг өнжсөн гээд л “Денвер Наггетс”-ийн асуудал нэг бус байна. Гэхдээ ЖоржКарл энэ улирал эргэн ирсэн. Харин ирэх улирал хэрхэх бол?
Жорж Карлын хувьд энэ улирал багтайгаа өнгөрүүлсэн сүүлийнх нь улирал болж байгаа. Өнгөрсөн улирлын төгсгөлд тэрбээр хоолойны хавдартай болсон бөгөөд түүний эмчилгээ өдгөө ч үргэлжилж буй. “Улирлын төгсгөлд надад эрүүл мэнддээ анхаарах шаардлага тулгарвал талбайгаа дахиад л орхих хэрэгтэй болно. Тиймээс ирээдүйд юу болох, би өөрөө юу хүсч, бодож байгаагаа хэлмээргүй байна” хэмээн алдарт дасгалжуулагч маань ярьжээ. Ямартай ч Карл карьераа дуусгахыг хүсэхгүй байгаа аж. Хэрэв ажил нь эрүүл мэндэд нь саад учруулахгүй бол ажлаа хийсээр байх төлөвтэй гэнэ. Жорж Карл дасгалжуулагчаар ажиллах болсоор 23 дахь улирлаа өнгөрөөж байгаа бөгөөд 1000 дахь хожилдоо хүрэхэд тун ойрхон байгаа юм. Ийм амжилт үзүүлсэн дасгалжуулагч NBA-ын түүхэнд ердөө гуравхан байдаг билээ. Хэдийгээр Жорж Карл одоохондоо биеийн байдлаа сүүлийн 10 жилд байснаас ч илүү эрч хүчтэй гэж байгаа ч ирэх зун багаа орхиж ч магадгүй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж