FIFA-гийн оны шилдэг гоолын эзэн хэн бэ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

FIFA-гийн оны шилдэг гоолын эзэн хэн бэ

Лионель Месси, Арьен Роббен нар Японы өсвөр насны охин болон Шведийн хоёрдугаар дивизоны тоглогч нартай FIFA-гийн 2010 оны шилдэг гоолын шагналын төлөө өрсөлдөж байна.

FIFA-гаас өчигдөр албан ёсоор энэ жил орсон шилдэг 10 гоолыг нэр дэвшүүлсэн байна. Хойд Ирландын Премьер лигийн хэд хэдэн гоол, мөн дэлхийн аваргын үеэр орсон хоёр ч гоол сүүлийн 10-т батжээ.

Күми Ёкояама хэмээх шавилхан биетэй охин 17-гоос доош насны охидын дэлхийн аваргын хагас шигшээд Хойд Солонгосын эсрэг хийсэн тоглолтод талбайн төв хэсгээс эхлэн таван ч өрсөлдөгчөө төвөггүй хуурч, гоол хийсэн нь энэ жилийн шилдэг гоолын шагналыг хүртэх магадлалтай байна.

Мөн Шведийн хоёрдугаар дивизоны “Хаммарби” багийн Линус Халленус алдарт Марко ван Бастены хийж байсан гоолыг санагдуулам гоол хийсэн нь мөн хүчтэй өрсөлдөгч болж байна. Тэрбээр өөрийг нь хамгаалж байгаа тоглогч дээгүүр бөмбөгөө хөөргөж хуураад хурц өнцгөөс хаалганы алсын буланд цохин гоолдсон юм.

Шилдэг гоолын шагналд нэр дэвшсэн дэлхийн аваргын хоёр гоол нь хоёул гайхалтай. Нээлтийн тоглолтод өнгөрсөн дэлхийн аваргын анхны гоол буюу зохион байгуулагч ӨАБНУ-ын тоглогч Шабалалагийн гоол эхнийх аж. Харин хоёр дахь гоол нь хагас шигшээд Уругуайн шигшээг буулгаж авсан Голландын шигшээн ахлагч Жиовани ван Брокхорстын гайхалтай цохилт нэр дэвшжээ.

Мессигийн олон ч сайхан гоол байсан ч сүүлийн шатанд Ла лигт “Валенсиа”-гийн хаалганд оруулсан гоол нь шилдэг 10-т багтсан байна. Мөн Турк, Казахстаны тоглолтын үеэр Хамит Алтинтопын хийсэн гоол, Арьен Роббений “Шалкье 04” багийн хаалганд хийсэн гоол, “Их буучид” буюу “Арсенал”-ын залуу хагас Самир Насригийн “Порту”-д хийсэн Аваргуудын лигийн гоол сүүлийн шатанд өрсөлдөж байна. 

Нэг зүйлийг сануулахад энэ оны эхний өдрөөс эхлэн 10-р сарын 15 хүртэл орсон шилдэг гоолууд энэ жилийн шагналд өрсөлдөж байгаа гэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж